Малын хорогдол багаслаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/Булган аймгийн төв болон өмнө зүгийн нутгаар жаахан гандуу зуны сартай золгосон ч малын хорогдол гарах нь багасчээ. Аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын гаргасан мэдээллээр сүүлийн 7 хоногийн хугацаанд цас ихтэй, хатуухан өвөлжсөн Сэлэнгэ, Булган сум болон бог малын цэцэг өвчний голомттой байсан Гурванбулаг, Рашаант, Дашинчилэн зэрэг 8 суманд малын хорогдол гараагүй байна.
Энэ он гарсаар аймгийн хэмжээгээр 41592 толгой том мал хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16,0 хувиар бага байгаа аж. Нийт хорогдсон малын дөрөвний нэг нь буюу 10436 мал Орхон суманд хорогдсон байна. Зөвхөн сүүлийн 7 хоногт тус суманд 1244 толгой мал хорогдожээ.
М.Батжаргал