Нутгийн удирдлагын шинэ ордны нээлт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/Булган аймгийн нутгийн удирдлагын шинэ ордоны нээлт энэ оны 5-р сарын 31-ний өдөр болно.
Шинэ ордоны нээлтийн үйл ажиллагаагаа угтаж ирэх Даваа гарагаас эхлэн Булган сумын иргэдийг Тамгын газрын контортой танилцуулж үйл ажиллагаагаа сурталчлах аж.
Мөн шинэ ордоны албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд Булган хангай нутгийн алдартанууд болон нутгийн зөвлөл, сум, агентлаг, аж ахуйн нэгжийн удирдлагуудыг уриад байна.
Аймгийн төр, захиргааны байгууллага 80 жилийн түүхэндээ 3 ордон сольж байгаа түүхтэй юм.

М.Батжаргал