“Надад хэлэх үг байна” уралдааны дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-29 18:48:53
Булган /МОНЦАМЭ/Булган аймгийн Засаг даргын Тамгын газар төрийн байгууллагын албан хаагчдын дунд авилгаас урьдчилан сэргийлэх, хуулийн мэдлэгийг нэмэгдүүлэх, тэдний хяналтыг сайжруулах талаар шинэлэг санал дэвшүүлэх, албан хаагчдын ярих, илтгэх чадварыг сайжруулах зорилгоор “Надад хэлэх үг байна” сэдэвт илтгэлийн уралдааныг зарласан юм.
Энэ уралдаанд “Авилгын эсрэг надад шийдэл байна” гэсэн илтгэл бичсэн аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга О.Ундрах түрүүлсэн байна. Хангал сумын Засаг даргын Тамгын газрын нутгийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Хонгорзул, Сэлэнгэ сумын улсын бүртгэгч Х.Золжаргал удаах байрт шалгарлаа. Аймгийн Онцгой байдлын газрын Хялганат дахь гал унтраах 50-р ангийн дуудлага хүлээн авагч Н.Оюунтүлхүүр, аймгийн музейн ажилтан Ж.Ганбат нар тусгай байр эзэллээ.
Хагас сая төгрөгийн шагналын сантай уралдааныг аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтэс хөндлөнгийн төлөөлөлтэй хамтарсан ажлын хэсэг байгуулж шалгаруулжээ.
М.Батжаргал
相关新闻