Баяр наадам зохион байгуулах хороо байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улсын 811 жил, Үндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын 96 жилийн ойн аймгийн баяр наадмын бэлтгэлийг хангах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах аймгийн хороо байгууллаа.
Мөн аймгийн баяр наадмын 9 салбар хорооны бүрэлдэхүүнийг баталж, сум, хот, байгууллагын тохижилт, соёлжилтыг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллахыг аймаг, сумын Засаг дарга, албан байгууллага аж ахуй нэгжийн дарга удирдлагуудад үүрэг болголоо.
Баяр наадмын хорооны дарга, аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий:
-Аймаг сумдын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх нийтлэг дүрмийн дагуу баяр наадамд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө гарган Үндэсний их баяр наадам угтсан ажлыг бүх нийтийн үйл хэрэг болгон зохион байгуулж ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Бүтээн байгуулалтын ажлыг ирэх жил тэмдэглэх аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтсан ажилтай уялдуулан хийнэ гэж ярьлаа.

М.Батжаргал