Авилгын асуудлаар төрийн жинхэнэ хоёр албан хаагч ажлаас халагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт өнгөрсөн онд иргэдийн өргөдөл, гомдлоор шалгагдсан төрийн жинхэнэ хоёр албан хаагчийн авлигын шинжтэй үйлдэхүй нь шүүхийн байгууллагаар нотлогдож төрийн албанаас халагджээ.
Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халагдсан 2 иргэнийг төрийн алба эрхлэхгүй байхад Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөл хяналт тавин ажиллаж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтсээс мэдэгдэв.
Сүүлийн 5 жилийн байдлаар бүртгэгдсэн төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчлийн 34 хувь ажлын цаг ашиглалт хангалтгүй, ажил тасалсан, 18 хувь нь олон нийтэд үйлчлэх зарчмыг зөрчсөн 30 хувь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгийн бүрдүүлэлт хангалтгүй, 18 хувь нь ажлын байранд буюу ажил үйлчилгээ эрхэлж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан байна.

М.Батжаргал