“Авто машингүй өдөр” болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-04 18:30:43
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн Цагдаагийн газраас Зуунмод сумын хэмжээнд зуравдугаар сарын нэгнийг "Автомашингүй өдөр" болгожээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр Төв аймгийн замын Цагдаагийн газраас “Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулав.

“Авто машингүй өдөр”-ийн хүрээнд Төв аймгийн ЗЦТ-ийн зохицуулагч нар Зуунмод сумын хэмжээнд 20 гаруй албан хаагч хяналт тавьж ажилласан аж.

Дэлхийн улс орнууд автомашингүй өдрийг жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд Төв аймагчууд  “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Нэг өдөр ч гэсэн өдөр автомашины утаагүй, цэвэр агаараар амьсгалж, гэр бүлээрээ явган алхацгаах нь чухал учраас уг өдрийг зохион байгуулахаар болсон гэдгийг Замын Цагдаагийн зохицуулагч, Цагдаагийн дэслэгч Э.Болдмандах хэлж байв.

Харин энэ үеэр хүүхэд багачуудын дунд унадаг дугуйн уралдаан зохион байгуулагджээ.
 

Т.Есүхэйтөмөр

相关新闻