Авто үйлчилгээний газруудад хийгдэх шалгалт үргэжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Авто тээврийн үндэсний төв, Авто үйлчилгээний хэлтэс хамтран өнгөрсөн баасан гарагт Зуунмод сумын нутаг дэвсгэрт байдаг 19 авто үйлчилгээний газруудын үйл ажиллагаатай танилцаж газар дээр тохирлын гэрчилгээ шинээр олгов.
Авто тээврийн үндэсний төв энэ оны гуравдугаар сараас аймгуудын Авто үйлчилгээний хэлтэстэй хамтран 21 аймагт ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг авто үйлчилгээний газруудын судалгааг гаргах, стандартыг хангуулан, шалгалт явуулж газар дээр нь гэрчилгээг олгож байна гэж АТҮТ-ийн Авто үйлчилгээний хэлтсийн Авто үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Г.Жанчивбат хэллээ.
Мөн Авто тээврийн үндэсний төвөөс авто үйлчилгээний газруудад үзлэг шалгалт явуулахын зэрэгцээ авто үйлчилгээний газруудын стандартыг хангуулан ажиллаж байна.
Төв аймгийн хэмжээнд 90 гаруй авто үйлчилгээний газрууд үйл ажиллагаа явуулдаг. Ажлын хэсгийн шалгалтаар авто үйлчилгээний газруудын байршилууд тохиромжгүй байгааг албаныхан хэлж байлаа. Иймд дээрх газруудад нэмэлт зохицуулалт шаардлагатай гэдийг мэргэжилтнүүд тодотгож байв.
Т.Есүхэйтөмөр