”Алтан төлийн эзэд”-ээ тодрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/Булган аймгийн Бүрэгхангай сум жил бүрийн зуны эхэн сард хаврын хахир цагийг тавтай давснаа тэмдэглэж “Алтан төлийн эзэд”-ээ шалгаруулдаг уламжлалтай юм.
“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн хавар хамгийн олон төл бойжуулсан малчдаасаа төрөл бүр дээр нь шилдгүүдийг шалгаруулжээ. “Алтан ботго”-ны эзнээр Цахт багийн О.Машлай, “Алтан унага”-ны эзнээр Бумбат багийн Б.Отгонбаатар, “Алтан тугал”-ны эзнээр Дэрст багийн Б.Гансүх, “Алтан хурга”-ны эзнээр Дэрст багийн Б.Балган, “Алтан ишиг”-ний эзнээр Цахт багийн Л.Төмөрхуяг шалгарч, Шилдэгийн шилдэг “алтан төл”-ийн эзнээр Бумбат баг малчин Б.Нансал тодорсон байна.
Тус сум одоогийн байдлаар 108,7 мянган төлөөр сүргээ баяжуулж, төлөө 99,8 хувь байжуулж байгаа юм. Энэ нь аймагтаа хамгийн өндөр хувиар төлөө бойжуулж байгаа суманд тооцогдож байна.
Тус сум одоогийн байдлаар 108,7 мянган төлөөр сүргээ баяжуулж, төлөө 99,8 хувь байжуулж байгаа юм. Энэ нь аймагтаа хамгийн өндөр хувиар төлөө бойжуулж байгаа суманд тооцогдож байна.
М.Батжаргал