Хонинд цэцэг өвчний эсрэг жилийн дархлаа бий болгож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт зарим сумын хонин сүрэг, хурганд цэцэг өвчний вакцин хийгээд байгаа юм. Тус аймагтай хил залгаа аймгийн зарим суманд хонины цэцэг өвчин гарсан тул Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Орхон, Сайхан, Булган сумын 434,4 мянган хонинд вакцин хийжээ. Мөн өнгөрсөн өвөл хонины цэцэг өвчин гарч байсан Рашаант, Гурванбулаг, Могод сумын энэ жилийн хургыг цэцэг өвчний вакцинаар тарьжээ.
-Нийтдээ 565,0 мянган хонийг вакцинд хамруулахаас одоогийн байдлаар 76,9 хувьтай байна. Төл мал, хурганд вакцин хийж дууссан. Нийт 188368 хурганд вакцин хийсэн. Төл малыг биокомбинатын, хонийг ОХУ-аас авсан вакцинаар тарьсан байгаа гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн хэлтсийн малын эмч Ш.Чулуунцэцэг ярьлаа.
Эдгээр сумын болон зэргэлдээ аймгийн цэцэг өвчний голомттой сумтай ойролцоо буюу зам харилцаа дайран өнгөрдөг сумын бүх хонь, хурганд цэцэг өвчний вакцин хийжээ. Уг өвчний хамгаалалтын зурвас тогтоох зорилгоор зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ гоц халдварт энэ өвчин гарахгүй байх нэг жилийн дархлаа үүсгэдэг юм байна.

М.Батжаргал