Орхон аймагт гадаадын 887 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-06 15:28:57
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын шуурхай хуралдааны үеэр ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд гадаадын иргэдийн асуудлаар  мэдээлэл хийлээ.
Орхон аймагт  18 орны 887 гадаадын иргэн ажиллаж амьдарч байна.  Үүнээс Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй, зохих ангиллын виз бүхий 543, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарын гэр бүлийн гишүүн 215, олон улсын байгууллагын урилгаар 27, шашны байгууллагын чиглэлээр 6, суралцагч 11 иргэн байна. Түр хугацаагаар оршин сууж буй гадаадын иргэдийн дийлэнх нь  ОХУ-ын иргэд ажээ.

   
            Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻