Нэр дэвшигч М.Энхболдод амжилт хүсч сүүн цацал өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-06 20:03:40
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны нээлтийг аймгийн бөхийн өргөөнд зохион байгуулж энэ үеэр ээжүүд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд амжилт хүсч сүүн цацал өргөлөө.
Энэ үеэр Улаанбаатар хотод болж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны нээлтийн үйл ажиллагааг олонд дэлгэцээр  шууд дамжуулан үзүүлж байлаа. Хөвсгөл аймаг дахь нээлтийн үйл ажиллагааг Аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн МАН-ын дарга Л.Ганболд, ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар нээж үг хэллээ. Мөн ахмад үе, залууч үе, 6 ястны төлөөлөл оролцож амжилт, ялалтын төлөө хамтдаа байгаагаа илэрхийлж "Эвтэй Монгол, Ээлтэй төр"-ийн төлөө эвлэж хамтдаа зүтгэцгээе гэсэн уриатай МАН-ын нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг дэмжихээ илэрхийлж байв.
Сонгуулийн сурталчилгааны нээлтийн үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн бүх сумдын төлөөлөл, МАН-ын гишүүд дэмжигчид, ард иргэд, бүхий л насныхны төлөөлөл оролцлоо.
 
Б.Гантуяа 
相关新闻