Бод малын төллөлт 50 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-07 14:42:14
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 1 сая 525 мянган толгой бог мал төллөж бог малын төллөлт дууссан бол бод малын төллөлт энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ.

 

Энэ жил Төв аймагт 2.1 сая мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 1 сая 607 мянган толгой мал төллөж, мал төллөлт 75,5 хувьтай байна. Энэ жил нийт 257 мянган бод мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 123 мянган бод мал төллөж бод малын төллөлт 50 хувьтай байгаа ажээ.

 

Малын зүй бус хорогдлоор 391 мянган толгой мал хорогдсон нь оны эхний малын 0,8 хувийг эзэлж байна. Малын зүй бус хорогдол Эрдэнэ, Цээл, Өндөрширээт, Заамар, Архуст, Жаргалант, Баяндэлгэр, Баянжаргалан зэрэг сумдад илүү гарч байгааг албаныхан хэлж байна.

 

Мөн аймгийн хэмжээнд 1 сая 628 мянган төл хүлээж авснаас 216 мянган төл хорогдож, өнөөдрийн байдлаар 1 сая 607 мянган толгой төл бойжиж, төл бойжилт 98,9 хувьтай байна гэж Төв аймаг ХХААГ-аас мэдээллээ.
 

Т.Есүхэйтөмөр

相关新闻