Чацарганы талбайг услахаар 4 худаг гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-07 16:13:26
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Чацаргана” төслийг хэрэгжүүлж, 93,3 га талбайд суулгац тариалаад байгаа юм. Чацарганыг арчилж, ургуулах зорилгоор худаг гаргах, хашаа барих, усалгааны тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээ авахаар төлөвлөөд байна.
Энэ жил аймгийн хэмжээнд нийтдээ чацаргана тариалах талбайг  услахаар нэг худгийг 11,7 сая төгрөгөөр тооцон 22 худаг гаргахаар тендер зарласан байна. Булган сумын “Булган ус” ХХК,  Улаанбаатар хотын “Монтего” ХХК, “Таширын хүрээ” ХХК одоогоор  4 худаг гаргажээ. 
Усалгааны тоног төхөөрөмжийн дэмжлэгт 52,0 сая төгрөг зарцуулж,  чацаргана тариалсан иргэдэд хэрэгцээт шланк, помп, цахилгаан мотор зэргийг авч өгсөн байна.
“Чацаргана” төслийг хэрэгжүүлж, 310 га талбайд суулгац тариалах, суулгацны 200 га талбайд хашаа барих, 22 худаг гаргах,  52,0 сая төгрөгөөр усалгааны тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээр энэ жилийн төсөвт 994,2 сая төгрөг тусгасан юм.
М.Батжаргал
相关新闻