"Халдваргүйтгэлийн аян" 86,5 хувьтай явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-07 17:32:30
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд халдваргүйтгэлийн аян" 86,5 хувьтай явагдаж байна.
 

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 2016-2017 онуудад гарсан гоц халдварт өвчин гарсантай газруудад аймгийн ХХААГ дөрөвдүгээр сарын 15-аас “Халдваргүйтгэлийн аян” зохион байгуулж байгаа юм. Малчин, иргэд, мэргэжилтнүүд оролцсон 2342 хүнтэй ажлын хэсэг байгуулагдан одоогийн байдлаар 1566 хашаа, байр, худаг, ус, булаг, шандны 1 сая 603 мянган метр квадрат талбайг халдваргүйжүүлжээ.

 

“Халдваргүйтгэлийн аян”-г зохион байгуулахад шатахуун, томилолтын зардалд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 3.5 сая төгрөг, сумдаас нийт 56.3 сая төгрөг зарцуулжээ.

 

Мөн аймгийн ХХААГ-аас Борнуур, Сүмбэр, Жаргалант, Баянчандмань зэрэг сумдын гоц халдварт өвчний голомт, устгалын цэгүүдэд ариутгал хийхээр зориулалтын ДУК машин ашиглаж байна.


Цаашид “Халдваргүйтгэлийн аян” Баянцагаан, Баян, Баянжаргалан, Баяндэлгэр, Архуст, Эрдэнэ зэрэг сумдад үргэлжлэн хийгдэнэ.
 

Т.Есүхэйтөмөр

相关新闻