Английн алдарт “EAST 17” хамтлаг маргааш Монголд тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алдарт английн boyband “EAST 17” хамтлаг Крокус эвэнт холлын тайзнаа маргааш бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ.
Энэхүү тоглолтод тус хамтлаг тухайн үеийн хамгийн олон сая борлуулалттай цомгуудаасаа хит уран бүтээлүүдээ толилуулах юм. Мөн тоглолтод 90-ээд оны залуусын хамгийн дуртай “Let it go”, “it`s Allright”, “Stay another day” зэрэг уран бүтээлээрээ фенүүддээ бэлэг барьж нэгэн үдшийг хамтдаа доргиж, бүжиглэж өнгөрөөхөөс гадна “LUMINO” хамтлаг урилгаар оролцоно.
Анх 2004 онд “LUMINO” хамтлаг тус хамтлагтай хамтран тоглолт хийж дуулиан тарьж байсан юм. Тэгвэл 13 жилийн дараа “EAST 17” хамтлагийн урилгаар “LUMINO”-гийн залуус “Each time” хэмээх алдарт сингл уран бүтээлийг хамтран дуулж монголынхоо үзэгчдэд бэлэг барихаар болжээ.
Тус тоглолтыг Крокус эвэнт холлын улирал тутам хийдэг "Back to the 80`90 Disco Crocus" үдэшлэгийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь алдарт Английн London Beat, Германы La Bouche, Австрийн Joy зэрэг хамтлагийг монголынхоо фенүүдтэй уулзуулж байсан туршлагатай билээ.
Энэ зуны хамгийн анхны тэсрэлт хийх шоуны тасалбарыг 60000, 100000 төгрөгөөр Ticket.mn болон 1900-1800-аар захиалах боломжтой юм.

Ж.Болор