Тивдээ өрсөлдөх хөлбөмбөгчид ирэх сарын 5-нд Малайзыг зорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын залуучуудын шигшээ баг ирэх долдугаар сард Малайз улсад зохион байгуулах “Ази тивийн 23 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ эрчимтэй базааж байна.
Германы мэргэжилтэн Ханс Майклаар ахлуулсан залуучуудын шигшээ багт одоогоор “Хүрхрээ үндэсний дээд лиг”, “Хүрхрээ нэгдүгээр лиг” болон МХБХ-ны хамгийн том тэмцээнд оролцдог чадварлаг 30 тоглогч дуудагдан бэлтгэл хийж байгаа юм.

Шигшээ багийнхан Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Эрүүл мэндийн төвд байрлан бэлтгэл хийж байгаа. Тэд өнөөдөр дээд лигийн аварга “Эрчим” клубтэй нөхөрсөг тоглолт хийнэ. Өнгөрсөн Ази тивийн 23 хүртэлх насны АШТ-ий сугалаа болоход манай улс “H хэсэг”-т Тайланд, Индонези болон зохион байгуулагч Малайзын багуудтай таарсан. Тэмцээн долдугаар сарын 19-23-нд болох ч манай шигшээ баг халуун орны цаг уурт дасах үүднээс ирэх сарын таванд эх орноосоо мордоно.

Д.Өлзий