Аймаг төсвийн орлогоо эхний 5 сард 226,6 хувиар биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-12 14:28:27
Архангай /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2017 оны эхний 5 сард аймгийн төсөвт 7818,7 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 10266,4 сая төгрөгийн орлого оруулж төлөвлөгөөг 131,3 хувиар биелүүлжээ. Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 1932,9 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 4380,6 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 226,6 хувиар биелүүлсэн байна.

Улсын төвлөрсөн төсөвт аж ахуйн нэгжийн орлогын татвараар 85,9 сая, нэмэгдсэн өртгийн албан татвараар 251,2 сая, агаарын бохирдлын төлбөрөөр 20,9 сая, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 2,6 сая гээд бүгд 360,6 сая төгрөгийг шилжүүлжээ.

Аймгийн төсвийн орлогын 57,3 хувийг тусламжийн орлогоор, 15,4 хувийг орлогын албан татвараар, 2,5 хувийг тусгай зориулалтын орлогоор, 17,9 хувийг бусад албан татвараар тус тус бүрдүүлсэн байна. 

Б.Гэрэлт-Од
相关新闻