Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөний улмаас нас барсан хүний тоо өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд оны эхний 5 сарын байдлаар 201 холбогдогч бүхий 215 гэмт хэрэг гарчээ. Гэмт хэргийн улмаас 17 хүн нас барж, 83 хүн бэртэж гэмтэн, нийт 570,1 сая төгрөгийн хохирол учирчээ.
Гарсан гэмт хэрийн тоог урьд оныхтой харьцуулахад 1,8 хувиар буюу 4 тохиолдлоор буурч, харин хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 5 тохиолдлоор өссөн үзүүлэлттэй гарсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2015 оны эхний 5 сард нийт 58 гэмт хэрэг гарч, 14 хүн, 2016 онд эхний 5 сард 76 гэмт хэрэг бүртгэгдэж, 6 хүн нас барж байжээ. Тэгвэл энэ оны эхний 5 сарын байдлаар 83 гэмт хэрэг гарч, 17 хүн нас барсан нь жилээс жилд гэмт хэрэг, зөрчлийн тоо ихэсч, үүнтэй холбоотойгоор нас барсан хүний тоо ч өндөр гарч байгааг холбогдох эх сурвалжууд хэлж байна.
Аймгийн прокурор болон цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлахад ихэнх хувийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хот хооронд болон хөдөөгийн замд хурд хэтрүүлж явсантай холбоотойгоор тайлбарлаж байна. Энэ чиглэлээрээ ч жолооч нарт сургалт мэдээлэл хийх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай яригдсан юм.

Б.Гэрэлт-Од