Жадо ренбүүчи Хөвсгөлд морилно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Жадо ренбүүчи энэ сарын 17, 18, 19-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Дарба бандид гэгээнтнийг залах үеэр морилж Богд Зонховын айлдсан “Мөрийн эрхэм гурван зүйл” хэмээх номын хөтөлбөр, Гүнрэг бурхны авшиг, Потидын лүн, Насны авшиг, Мөрөнгийн хүрээний бага сахиус Равданлхам, Баянголын хүрээний сахиус Сэндомын даган соёрхол айлдана.
Жадо ренбүүчи ламтан өмнө нь 2009 онд Рашаантын хүрээ, Мөрөнгийн хүрээнд морилж Хөвсгөл далайд саатаж байсан билээ. Ламтан тэр үед Намсрайн жинан, Аюушийн цэван буюу насны авшиг, “Бодь мөрийн зэрэг” айлдаж байжээ. Ренбүүчи ламтан 1973 онд Буддын гүн ухааны гурван том сургуулийн нэг болох Сэра хийдэд шавилан сууж их зарлигийн таван ботийг 18 жил судлан суралцсан байна. Тийн сурахдаа Доржданд Ёнзон Лин ренбүүчигээс гэлонгийн санваар авч хансүр Лувсанваанчүг, хансүр Лувсанцэрэн хоёр багшийг голлон шүтэж гүн ухааны олон номыг сонсож завсарт нямба бүтээл олонд шамдсан. Мөн хэл бичиг, дүрэм зүй тэргүүтэн Түвдийн уламжлалт бусад ухаанд ч суралцсан байна. 1996 онд Жүдод дацанд дандарын ёсны номыг сайтар судалсаны баталгаа болгон дамжаа барьж номын хуримыг үүтгэн агримбын цол хэргэм хүртжээ. 1997 оноос дээрхийн гэгээн Далай ламын дэргэдэх Намжил дацангийн хамба ламын ширээнд залагдаж Далай багшийн айлдах ном сүнчой, судар тарнийн сургалт, жилийн туршид явагдах гүрэм шавдан зэргийн бэлтгэл бүтээл бүхнийг хийсэн байна.
Жадо ренбүүчи 1991 онд анх Монголд морилон ирсэн юм.Ренбүүчи ламтан болбоос 1954 оны модон морин жил Төвдийн Дагву түшни гэх газар мэндэлжээ. Жадо багш өөрийн намтартаа “...Намайг төрөх үед манай гэрийн гадаах гадсан дээр цэцэг ургасан аж. Мөн тогоотой сүү гэнэт хөөрөн савнаасаа хальсан гэдэг. Тэр үед манай нутгийн чойжин “Жадо хувилгааны зургадугаар дүр өвс ногоо нь хадуур адил дугуйран халиурсан гурван боть ном давхарласан мэт нуурын эрэгт төржээ” гэж төлөг буулгажээ. Улмаар XIII Далай ламын шанзов Лхавзүн ренбүүчи манай нутагт ирсэн гэдэг. Тэрбээр Лхаст эргэн очиж мэргэ төлөг болон эдгээр шинж тэмдгийг айлтгаснаар XIV Далай лам намайг Жадо хувилгааны зургадугаар дүр эндүүрэлгүй мөн хэмээн батламжилсан юм” гэж бичсэн ажээ.

Б.Гантуяа