Элэгний С вирусын эсрэг эмийн хөнгөлөлтөнд 47 иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-13 16:01:05
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд элэгний С вирусын эсрэг эмийн хөнгөлөлтөнд 47 иргэн хамрагдсан байна. Харин Архангай аймагт “Элэгний эмгэггүй Архангай” төсөл хэрэгжиж элэгний С вирусын эмийг төслийн хүрээнд 591 иргэн эмийн эмчилгээндээ орж, эмийг үнэгүй хэрэглэж байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний С вирусын  эсрэг эмийн хөнгөлөлтийг ийнхүү цөөн хүн авчээ. 
Өөрөөр хэлбэл, 630 гаруй иргэн элэгний С вирусын эсрэг эмийг ууж байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний С вирусын  эсрэг эмийн хөнгөлөлт үзүүлэх тогтоол гарч, 2016 оны есдүгээр сарын 9-ний өдрөөс хойш эм авсан иргэд хөнгөлөлт эдэлж байгаа. Элэгний С вирусын эсрэг Харвони, Ледвир, Гепцинат Эл Пи, Ледифос, Вирпас гэсэн 5 төрлийн эмийг 340,000-702,000 төгрөгийг хооронд худалдаалдаг байна. Эдгээр эмийн зардлаас 210,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлж байгаа юм.

Архангай аймгийн хэмжээнд хоёр эмийн сан элэгний С вирусын эсрэг эмийн хөнгөлөлтийг үзүүлж байна.

Б.Гэрэлт-Од
相关新闻