280 гаруй км газраас 200 гаруй тонн хог цэвэрлэж, зайлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-13 17:23:38
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт “Цэвэр сайхан орчин”  аяны хүрээнд Тариалан сумын Намнангийн араас Хатгал тосгоны Хөвсгөл нуур хүртэлх засмал зам дагуу нийт 280 км замд, 61 албан байгууллагын албан хаагч, иргэн нийлсэн 2000 орчим хүн нийт 202 тн хог цэвэрлэж, зайлууллаа.
Энэ үеэр Тариалан, Их-Уул, Тосонцэнгэл, Түнэл, Алаг-Эрдэнэ, Хатгал тосгоны төрийн албан хаагчид аймгийн Засаг даргын тамгын газар, мөрөн сумын Засаг даргын тамгын газрын хамт олон идэвхитэй оролцжээ. Аялал жуулчлалын улирал ирж байгаа энэ үед хоймор нутгийг зорин ирж буй иргэдийг цэвэр хоггүй орчин угтах зорилтын хүрээнд нийтийн цэвэрлэгээг Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зохион байгуулжээ.
Б.Гантуяа 
相关新闻