Элсэлтийн ерөнхий шалгалтанд 1878 хүүхэд оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-14 12:36:29
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт элсэлтийн ерөнхий шалгалт Ирээдүй сургууль дээр 12 цагт эхэллээ. Шалгалтанд 1878 хүүхэд оролцож байна.
Энэ удаагийн шалгалтыг зохион байгуулахаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Д.Энх-Амгалан тэргүүтэй ажлын хэсэг өчигдөр орой шалгалтанд оролцогч хүүхдүүд болон эцэг эхчүүдэд мэдээлэл зөвлөгөө өгч бэлтгэлийг бүрэн хангуулжээ.
Шалгалт ямар нэгэн зөрчилгүй хэвийн эхэлсэн бөгөөд аймгийн 131 багш хянагч болон зохион байгуулагчаар ажиллаж байна. Сурагчдыг шалгалтанд ороход нь гар утсыг нь шалган хураан авч байгаа бөгөөд оролцогчдыг дараагийн шалгалтандаа орохдоо утсаа гэртээ орхиж байхыг анхааруулж байлаа.
Б.Гантуяа 
相关新闻