Дорноговийн хүүхдүүд Японд аялж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 15:18:18

Дорноговь аймаг Японы Шизүока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд  "Дорноговь аймгийн хүүхдүүд Японд" сурагч солилцооны хөтөлбөр дөрвөн жилийн турш хэрэгжиж буй.

Энэ удаа Шизүока Монголын найрамдлын нийгэмлэгийн урилгаар Дорноговь аймгийн шилдэг 16 сурагч,  дөрвөн багшийн хамт “Дайдоге” олон улсын наадамд оролцож,  арлын улсын соёл, ёс заншил, хөгжилтэй танилцаж  байна. Мөн аймгийн Засаг дарга П.Ганхуяг бизнесийн болон хувийн хэвшлийн 10-аад төлөөлөгчийн хамт  тус  мужид ажиллаж эдийн засаг, дэд бүтэц, боловсрол, соёлын чиглэлээр яриа хэлэлцээр хийснээс гадна япончуудын дэмжлэгтэйгээр Дорноговьд тарьж буй гурвалжин будааны ургалтын явцыг танилцуулжээ. Мөн энэ жил сурагч солилцооны гэрээний хугацаа дуусаж байгаа бөгөөд гэрээг цаашид сунгах эсэх, “Жайка” байгууллагатай дэд бүтцийн чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав.

Дашрамд дурдахад хамтын ажиллагаатай Шизүока мужид өнгөрсөн хугацаанд Дорноговь аймгийн 178 сурагч 12 багш 60 гаруй  албан хаагч, бизнес эрхлэгч болон хувийн хэвшлийн нийт 200 гаруй, нийт 400 гаруй хүн Японд туршлага судалжээ.

Х.Эрдэнэбулган

相关新闻