“Баянтээг" компанийн хувьцааны ханш 15 хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-06-14 17:43:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 15 хувьцаат компанийн 7,188 ширхэг хувьцаа арилжсанаас 6  компанийн хувьцааны ханш өсөв.

 Тодруулбал  7  компанийн хувьцааны ханш буурсан  бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс “Баянтээг"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Тээвэр дархан” компанийн ханш хамгийн өндөр буюу 10.34 хувиар уналаа.

Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 192 ширхэг үнэт цаас 189 сая 153 900  төгрөгөөр арилжаалсан байна.

Ингэснээр  "MSE ALL" индекс 832.84 нэгж болж 0.61 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1их наяд 458 тэрбум 252 сая 226 858 төгрөг боллоо.  
 

Б.Заяа
相关新闻