Энэ хавар гурван удаа пуужин харваж, үүлэнд нөлөөлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедици энэ сарын 9-өөс эхлэн хоёр дахь удаагаа цаг агаарт зориудаар нөлөөлөн 3 пуужин харваж бороо орууллаа.
Энэ үеэр орох тунадасыг нэмэгдүүлэх зорилгоор Цэцэрлэг сумын Согоотын даваа, Цагаан-Уул сумын Их богдын өвөр, Баянзүрх сумын Эмт зэрэг газарт ноцоох зуухыг ажиллуулан тус бүрд нь 3ш түлш шатааж, хөдөлгөөнт экспедиц Бүрэнтогтох сумын Хөх цав, Түнэл сумын Хагийн нуур орчимд тус тус 3ш пуужин харваж үүлэнд нөлөөлжээ. Энэ удаагийн цаг агаарын процессын дүнд аймгийн нийт нутгаар бороо орж дундаж хэмжээ нь 13,0 мм бөгөөд хамгийн их нь Хатгалд 27,0 мм, хамгийн бага нь Тариаланд 4,0 мм бороо орж энэ сарын 11-ний байдлаар бүх сумдын нутагт 4-р зэрэгт хүрсэн байсан хуурайшилтын зэрэг бүгд I зэрэгт буюу түймрийн аюул бага зэрэг ангилалд орсон байна.
Тус хамт олон 5 сарын сүүлээр үүлэнд анх нөлөөлсөн боловч амжилтгүй болж хур ороогүй ажээ.

Б.Гантуяа