Мөрөн хотыг 8000 цэцгээр гоёно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын Засаг даргын санаачилгаар ногоон Мөрөн хөтөлбөрийн хүрээнд энэ хавар аймгийн төвдөө 8000 цэцэг тарьж ургуулахаар болжээ. Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвөөс өнгөрсөн 3 сард 8000 цэцгийг хүлэмжинд үрслүүлсэн байна.
Үрслүүлсэн цэцэгнээсээ 3000 гаруйг гаднах талбайд шилжүүлэн суулгасан бөгөөд үлдсэн цэцгийг наадмын өмнө суулгах гэнэ. Аялал жуулчлалын гол тулгуур төв болсон Хөвсгөл нуурыг зорин ирж буй жуулчид Мөрөн хотоор дайран өнгөрдөг байна. Иймээс Мөрөн хотыг ногоон хот болгох зорилт тавин энэ зун 8000 цэцгээр гоёж, зүлэгжүүлэн өнгө үзэмжийг сайжруулахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.

Б.Гантуяа