"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд 2200 иргэн шинжилгээнд хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны 32785 иргэн шинжилгээнд хамрагдахаас 2200 иргэнд илрүүлэг шинжилгээ хийж программд шивж оруулаад байна. Энэ үеэр С вирүсийн халдвартай 266, В вирүсийн халдвартай 133 хүнийг илрүүлжээ.
Нэгдсэн эмнэлэгт 810 сорьц ирснээс 18,8 хувь нь С вирүсийн халдвартай, 2,7 хувь нь В вирүсийн халдвартай, 0,8 хувь нь В, С вирүсийн хавсарсан халдвартай гарчээ. Өнөөдрийн байдлаар өрх болон сумын эрүүл мэндийн төвүүдэд даатгалын байцаагч ажиллаж эрүүл мэндийн даатгалд хамруулах үйл ажиллагааг сурталчилж байна. Шинжилгээнд хамрагдах 32000 гаруй иргэдийн 19000 хүн нь даатгалд хамрагдсан нь зорилтот насны иргэдийн 57,9 хувийг эзэлж байгаа ажээ.

Б.Гантуяа