Баяр наадмын төсөв өнгөрсөн жилийнхээс буурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-19 13:12:24
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Энэ жилийн баяр наадмын төсөв өмнөх жилээс хоёр дахин буурсан ч ард иргэдийгээ ая тухтай цэнгэн наадуулах зорилгоор "Тамганд мөнхөрсөн наадам”-аар бэлэг барихаар бэлтгэж байгаа хэмээн аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл хэллээ.

Их Монгол Улсын байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Төв аймаг үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамж гарч энэ дагуу баяр наадмын бэлтгэл ажлуудыг хангах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Наадам ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болох бөгөөд энэ жилийн баяр наадмыг “Тамганд мөнхөрсөн наадам” нэртэйгээр зохион байгуулна. Үүнтэй холбоотой наадмын нээлтээр монгол морьдын тамганы талаар түүхэн ач хогбогдолтой тоглолт үзүүлэх аж.

“Тамганд мөнхөрсөн наадам”-ыг УДЭТ-ын найруулагч УГЗ Н.Ганхуяг найруулах бөгөөд нээлтийн ёслолын ажиллагаанд 300 гаруй уран бүтээлч оролцох юм.

Мөн энэ жилийн наадам аймгийн “Соёл амралтын хүрээлэн”-д болно. Ингэснээр иргэд илүү ая тухтай наадах боломжтой гэдгийг аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл тодотгов. 
Т.Есүхэйтөмөр
相关新闻