Цахилгааны төлбөр их гарч байгаагаас гудамжны гэрэлтүүлгийг удаан асаах боломжгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-19 15:54:53
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Зуунмод иргэд сумын гэрэлтүүлгийн цагийн хуваарийн талаар гомдол гаргасны дагуу албаны хүмүүсээс тодруулахад нийтийн зам талбайн гэрэлтүүлэг өнгөрсөн жил үүр цайтал асдаг байсан. Тухайн үед гэрэлтүүлэг бага байсан бөгөөд цахилгааны төлбөрийн асуудал үүсдэггүй байсан гэв.

Аймгийн төсөв санхүүгийн хүндэрлээс шалтгаалан нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. Хэрэв өөрчлөлт орохгүй бол ихээхэн санхүүгийн алдагдал үүсэх эрсдэлтэйг аймгийн ХТГазраас мэдээлсэн юм.

Өнөөдрийн байдлаар Зуунмод сумын нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгүүд 21 цаг 30 минутаас шөнийн 02 цаг хүртэлх хугацаанд ажиллаж байгаа бол гэр хорооллын гэрэлтүүлгүүд 21 цаг 30 минутаас шөнийн 00:00 цаг хүртэл ажиллаж байгаа аж.

Зуунмод хотын хэмжээнд  2015 онд 915 ширхэг гэрэлтүүлэг байсан бол өнгөрсөн жил гэрэлтүүлгийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, 2485 ширхэг гэрэлтүүлэг болгосон юм. Өнөөдрийн байдлаар Дэнж багийн хэсэг гэрэлтүүлгийг эс тооцвол 2000 гаруй ажиллаж байна гэж Төв аймгийн Хот тохижуулах газрын дарга Шаравнямбуу хэллээ. 

Т.Есүхэйтөмөр

相关新闻