Хичээлийн дараах хөгжмийн боловсрол олгох сургалт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас БСШУСЯ-тай хамтран “Хичээлийн дараах хөгжмийн боловсрол” сэдэвт сургалтыг энэ сарын 28-29-нд ХБК-ийн концертын танхимд зохион байгуулна.
XXI зуунд урлагийн боловсрол нь улс орны эдийн засгийн хөгжлийн түлхүүр хүчин зүйл, нийгмийн харилцааг тогтворжуулан сайжруулах арга зам гэдгийг 2006 онд ЮНЕСКО-гоос зохион байгуулсан Дэлхийн Урлагийн Боловсролын анхдугаар чуулганаар хүлээн зөвшөөрсөн байдаг.
Хүүхэд өөрийгөө илэрхийлэх, орчин нөхцлөө зөвөөр үнэлж дүгнэх, хүний хөгжлийн нийтлэг чадавхийг эзэмшихэд урлагийн боловсрол чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэр дундаа хөгжмийн боловсролыг олгож буй тогтолцоо, багшийн ур чадвар нь хүүхэд, өсвөр үеийнхний хөгжилд ихээхэн нөлөө үзүүлдэг байна.
Хүүхэд, өсвөр үеийнхний оюуны хэрэгцээ, хөгжлийг дэмжсэн хөтөлбөр, дугуйлан секц удирдан явуулах багшийг дэмжих, чадавхийг нэмэгдүүлэх, хөгжмийн боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус сургалтыг лекц, дадлага ажил, танилцах аялал гэсэн хөтөлбөртэй үнэ төлбөргүй зохион байгуулна.
АНУ-ын Хөгжмийн боловсролын мэргэжилтэн, доктор Жон Вайтнер удирдан явуулах тус сургалтад төв, орон нутгийн ЕБС-ийн дуу, хөгжмийн багш, соёлын төвийн дуу, хөгжмийн багш 70 орчим хүн хамрах юм.
Сургалтаар хичээлийн дараах албан бус боловсролоор хүүхдийн сурах идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, хүүхдэд багаар ажиллах дадлагыг эзэмшүүлэх талаар туршлага солилцох, багш бүрийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хичээлийн дараах шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулах, хөгжмийн сургалтын цаашдын хөгжилд, соёл, урлаг, боловсролын салбар хоорондын уялдаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэгт суралцах юм.

Ж.Болор