Онцгой байдлын албаны өдөр иргэдэд үйл ажиллагаагаа танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-20 14:55:13
Хөвсгөл/МОНЦАМЭ/ Онцгой байдлын албаны өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас иргэдэд үйл ажиллагаагаа Хотгойдын баатар Чингүнжавын талбайд танилцуулж албаа сурталчлав. \
Тус аймгийн Онцгой байдлын газар Тариалан суманд Гал түймэр унтраах 46-р анги, Мөрөн суманд гал унтраах 27-р анги, Эрэн хайх салбар, улсын нөөцийн салбар гэсэн үндсэн 4 нэгж, Газрын штабын бүрэлдэхүүн гэсэн бүтэцтэйгээр 135 хүн ажиллаж байна. Харин үндсэн албаны 7 автомашин, туслах албаны 2 автомашинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Өдөрлөгийн энэ үеэр машин, тоног төхөөрөмж олон улсын байгууллагуудаас орж ирсэн нано технологиор бүтээгдсэн багаж хэрэгсэл болон шинэчлэгдэн батлагдсан гамшгаас хамгаалах тухай хуулийн иргэдэд хамааралтай заалтуудыг танилцууллаа.
Одоогоос 13 жилийн өмнө буюу 2003 оны 06 дугаар сарын 20-ны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг байгуулахаар заасан байдаг тул энэ өдрийн хүрээнд жил бүр тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэн тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ.
Б.Гантуяа 
相关新闻