Орос улсад Үндэсний гашуудлын өдөр зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-11-01 20:07:34

Өчигдөр Синайн хойгт Оросын нисэх компаний онгоц  сүйрсэнтэй холбогдуулан 11-р сарын 1 -ний ням гаригийг үндэсний гашуудлын өдөр болгосон  тухай  Орос улсын ерөнхийлөгч Путин Зарлиг гаргав.

Төрийн тэргүүн осолд  амь эрсэдсэн  иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлсэн юм.  Зарлигт  төрийн далбааг бөхийлгөн, радио, телевизийн цэнгээнт нэвтрүүлгүүдийг зогсоох   болон тус улсын 13 бүс нутгийн удирдлагад хохирогсдын ар гэрт бүх талын туслалцаа үзүүлэхийг даалгажээ.

10 –р сарын 31 -нд  Шарм Эль Шейх –Санкт Петербургийн чиглэлд нисч явсан Оросын “Когалымавиа”компаний А-321 онгоц Египетийн Синайн хойгт сүйрсэн юм.  Онгоцонд нийт 217 зорчигч, багийн 7 гишүүн явсан бөгөөд  тэд  бүгд осолджээ. Зорчигчдын 117 нь Орос улсын иргэд байсан бөгөөд тэдгээрийн дотор олон гэр бүлийн хүмүүс байжээ.  

Өчигдөр Москвагаас Орос улсын Онцгой байдлын яамны 3  онгоц,   ОБЯ-ны “Спас “, “Лидер”   төвийн 80  мэргэжилтэн  ослын газрыг зорьсон юм.   

Өнөөдөр Орос улсын тээврийн сайд Максим Соколов  А-321  онгоцны 2 хар хайрцгийг олсон бөгөөд нэг хайрцаг ялимгүй гэмтсэн тухай мэдээлжээ.

Москва хот. А.Огторгуймаа. 

相关新闻