Сонгууль 2017: Монголыг дахин аугаа болгох уу?
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
ВАНКУВЕР. /The Diplomat/. Энэ сарын 26-нд болох Монголын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил ид өрнөж байна. Нийслэл Улаанбаатар хот, хөдөө орон нутаг, хот суурин газарт хаа сайгүй нэр дэвшигчдийн зурагт хуудас, уриа лоозон өлгөөстэй, телевизүүдээр хар PR голдуу гарч байна.
Мөн албан ёсоор баталгаажуулсан, аудитын шалгалтаар орсон сурталчилгааны материалуудыг ч гаргаж байна.
Хөндлөнгийн нүдээр харахад, энэ сонгуулийн кампанит ажлын үеэр нэр дэвшигчид уламжлалт буюу үндсэрхэг өнгө аяс бүхий юм ярьж, сонгогчдын хандлагыг өөрчлөх, сонгогчдын итгэлийг олж авахыг л чухалчилж байна.
МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга болон МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар гэсэн гурван нэр дэвшигчийн кампанит ажлын явцад үндсэрхэг үзлийн өнгө аяс илт харагдаж байна. Үүгээрээ урьд урьдын сонгуулийн кампанит ажлаас ялгарч байгаа юм.
М.Энхболдын уриа нь “Эвтэй Монгол ялна” бол Х.Баттулгынх “Монгол ялна”. Энэ хоёрын уриа нь утгын хувьд хоорондоо бараг адилхан, хоёуланд нь “Монгол” гэсэн үг оржээ.
Кампанит ажлынхаа үеэр нэр дэвшигчид бүгд “Монгол” гэдэг үгийг онцлохын зэрэгцээ монгол дээлээ өмсөж байна. Тэдний костюм болон дээлтэй зураг хаа сайгүй байна.
Нэр дэвшигчид бүгд мөрийн хөтөлбөртөө “Монгол орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалан хамгаална” гэж тусгасан нь ажиглагчдын гайхашралыг ихэд төрүүлж байна. Учир нь Монгол бол хоёр хөрштэйгөө тогтвортой харилцаатай, хил ба газар нутгийн маргаангүй Азийн цорын ганц улс юм.
Монгол Улс эдийн засгийн хувьд Хятад улсаас нэлээд хамааралтай байдгийг мэдэхгүй хүн гэж байхгүй. Гэхдээ Монголын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд учрахаар бодит аюул байхгүй юм.
Үндсэрхэг үзлийн шинж тэмдгүүд өсөн нэмэгдэж байна уу?
Хүн ам олонтой хоёр том гүрний хооронд оршдог Монголын улс төрийн салбарын яриа хэлэлцээнд үндсэрхэг үзэл нэлээд том байр суурийг эзэлсээр ирсэн.
1989 онд Кремлийн хяналтаас гарснаас хойш Монголын улс төрийн шинэ удирдагчдын хувьд үндсэрхэг үзэл нь нэр хүндээ өсгөж, нийгмийн болон сонгогчдын дэмжлэгийг хүлээх гол хөшүүрэг нь болсон гэхэд хилсдэхгүй. Улс төрчид монгол дээл хувцсаа өмсч, хөдөө талд очиж, түүхэн үйл явдал болон баримтуудыг иш татаж, морь унаж, монгол гэрт суун хүүхэд насныхаа дурсамжийг хөөрөх зэргээр “Монгол” гэсэн үндсэрхэг үзэлтэй гэдгээ харуулахын төлөө чадах бүхнээ хийж байна.
Тэд бүр нэг нэгийгээ “Хятадын эрлийз” гэх мэтээр үг хэлээр доромжилдог. Энэ мэт Хятадыг үзэн ядсан хандлага болон Өрнөдийн уул уурхай, банк санхүүгийн байгууллагуудтай бие биенийгээ холбон хамааруулдаг явдал нь энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр ч давтагдаж байх юм. Гэсэн хэдий ч нэр дэвшигчдийн хэн нь ч БНХАУ болон ОХУ гэсэн Монголын мөнхийн хоёр хөрш болон “гуравдагч хөршүүд”, тухайлбал АНУ, Япон ба Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын бусад гишүүн орон руу шууд чиглэсэн өдөөн хатгасан, дайсагнасан шинжтэй ямар нэгэн мэдэгдлийг огт хийхгүй байна..
Өөрөөр хэлбэл, Монголын улс төрчдийн үндсэрхэг үзэл агуулсан яриа болон дүр төрх нь шинэ зүйл огтоос биш бөгөөд тодорхой улс орон эсвэл хөрөнгө оруулагчдад хамааралгүй. Харин сонгогчдын дэмжлэгийг олж авах “арга” юм.
Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярилцан хэлэлцэж байсан асуудлууд төдийгүй ерөнхийлөгчид хамааралгүй асуудлуудыг ч тусгажээ.
МАН сонгуулийн мөрийн хөтөлбөрөө “Монгол гэр-Монгол төр” гэж нэрлэжээ. “Гэр” гэдэг үзэл баримтлал нь янз бүрийн хийсвэр ухагдахуунаас илүү бүтээлч, бусдыг татах увидастай бөгөөд сонгогчид ойлгоход хялбар юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслолын үеэр МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар дээл өмссөн харагдсан. Мөн АН-ын нэр дэвшигч Х.Баттулга одтой хар даавуун дээлээр “Монгол” гэсэн үндсэрхэг үзлээ илэрхийлж байна.
Монголын 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр улс төрийн намууд авлигатай тэмцэх зэрэг бодлогын чанартай асуудлуудаас олон нийтийн анхаарлыг холдуулж сарниулахын тулд үндсэрхэг үзэл, удам угсаа /Хятадын эрлийз/ болон нүүдлийн амьдралын хэв маяг /гэр, дээл, морь/ зэргээр тоглолт хийх тактикийг баримталж байна гэж Канадын Ванкувер хотод төвтэй Британийн Колумбийн их сургуулийн Азийн судлалын хүрээлэнгийн дэд профессор Жулиан Диркс бичжээ.

Г.Доржханд