Хамгийн өндөр дүнтэй "Сүү" бонд арилжаанд гарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа хамгийн өндөр дүнтэй бондыг “Сүү” ХК-иас арилжаалах болсон талаар өнөөдөр мэдээлэл хийв.
Энэхүү бондын талаар "Голомт Капитал ҮЦК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Амарбаясгалан, "Сүү" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, "Ард Капитал Үнэт Цаас" хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр нар өнөөдөр танилцуулав. "Сүү" ХК-ийн хувьцааны ханш сүүлийн 10 жилд 257 дахин өссөн бөгөөд энэ хугацаанд Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс гурав дахин өссөн аж. 2016 онд "Сүү" ХК-ийн үнэлгээ өмнөх оноос 10 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 44 тэрбум төгрөгт хүрчээ. Ийм учраас “Сүү” ХК, "Голомт Капитал ҮЦК" ХХК, "Тэнгэр Капитал" ХХК, "Ард Капитал Үнэт Цаас" хөрөнгө оруулалтын компаниудтай хамтран "Сүү" Бондыг гаргаж байгаа юм байна.
Нэгж үнийг нь 100 мянган төгрөгөөг нэрлэсэн 60 мянган ширхэг урамшуулалтай бондыг 12 сарын хугацаанд 17,5 хувийн хүүтэй нээлттэй арилжаалах аж. Бондын хүүг хугацааны эцэст нэг удаа олгох юм байна. Компанийн хөрөнгийн зах зээлд чиглэсэн бодлогын хүрээнд бондыг эхний ээлжийн шаардлагатай тоног төхөөрөмжид хөрөнгө оруулалт татах, тогтмол ногдол ашиг тарааж эхлэх болон гадаад зээлийн валютын ханшийн алдагдлыг арилгах зорилгоор зээлийн үлдэгдлийг дотоод эх үүсвэрээр солиход зарцуулах юм байна.

М.Жавзмаа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр