Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хөгжүүлэх "Инкубатор төв”-ийг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Солонгос улсын хамтын ажиллагааны байгууллага, КОЙКА-гийн дэмжлэгээр Азийн сан НЗДТГ-тай хамтран Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, төвийн дэргэд “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн инкубатор төв”-ийг өнөөдөр нээлээ.
Үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа тус төв дөрвөн мянга гаруй бизнес эрхлэгч эмэгтэйг сургалтанд хамруулжээ. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд тус төвийн үйл ажиллагаанд хамрагдаж, тогтмол зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэг авснаар бизнест нь мэдэгдэхүйц эерэг үр дүн гарсныг онцолж байна.
Бизнес инкубатор төвд жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд ур чадвараа нэмэгдүүлж, бизнесээ өргөжүүлэх, харилцан санал, туршлага солилцоход зориулж, оёдол, гар урлал, талх нарийн боов, компьютерийн танхимыг тохижуулжээ.
Мөн үйлчлүүлэгч эмэгтэйчүүдийн хүүхдүүдэд зориулж тоглоомын өрөөг ч бий болгосон байв. Нийслэлээс жижиг дунд үйлдвэр эрхлэгчиддээ зориулан зах зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэлийг дэмжихээр “Улаанбаатарт үйлдвэрлэв” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгааг төвийн нээлтийн үеэр албаныхан тодотгов.
Нийслэлийн Засаг даргын 2020 он хүртэлх мөрийн хөтөлбөрт бизнес инкубатор төвүүдийг Улаанбаатар хотод бий болгож, бизнес эрхлэгч иргэдээ дэмжих заалт тусгажээ.

Б.Заяа