Хөрөнгийн бирж 17 компанийн 27 356 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-06-23 17:54:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн 27 356 ширхэг хувьцаа арилжсанаас 4  компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр  11  компанийн хувьцааны ханш буурсан бол 2  компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс “Мандал говь импэкс"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.0 хувиар өссөн бол "Жуулчин говь” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.63 хувиар унасан байна.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10,018 ширхэг үнэт цаас  999,996,760 төгрөгөөр арилжаалсан байна.

Мөн өдөр "MSE ALL" индекс 832.9 нэгж болж 0.03%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,454,984,938,724 төгрөг боллоо.  
相关新闻