Залуусын гарааны бизнесийг дэмжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Бизнес Инкубатор төвд бүртгүүлсэн 3 багт нэг жилийн хугацаанд нийт 15 сая 840 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Бизнес Инкубатор Төвд хамрагдсан аж ахуйн нэгж, баг тус бүрт сард 440 мянган төгрөгийн тэтгэлэг олгох аж. Энэхүү төв нь мэдээллийн технологийн салбарын дэвшилтэт технологид суурилсан шинэлэг санааг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гарааны бизнесээ эхэлж байгаа компаниудын үйл ажиллагааг тогтворжуулж, өсгөн бойжуулах зорилгоор байгуулагдсан юм.
Бизнес Инкубатор Төвийн анхны элсэгчээр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Мэдээллийн технологийн сургалтын төв /МКIT/-ийн мэргэжлийн ангийг амжилттай төгссөн Д.Алтангэрэл, Т.Ариунсанаа нар сонгогджээ.
Мөн “Соёмбо тек” ХХК-ийн гарааны бизнесийг дэмжиж, үйл ажиллагааг нь тогтворжуулахаар болсон байна. Эрхийн бичгийг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С. Сүх-Очир, MKIT Мэдээллийн технологийн сургалтын төвийн Ерөнхий захирал Хван Ин Гюү нар гардуудав.
Бизнес Инкубатор Төвийн сургалтад хамрагдсанаар залуус оффис болон компьютер, тоног төхөөрөмж, интернэт сүлжээг үнэгүй ашиглах боломжтой юм. Мөн залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр Олон улсын гэрчилгээтэй инженерийн шалгалтад оролцохыг дэмжих зорилгоор шалгалтын хураамжийг Бизнес Инкубатор Төвөөс гаргажээ.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн харьяа Бизнес Инкубатор Төвийн хөтөлбөрт хамрагдахын тулд мэдээллийн технологийн чиглэлээр шинэлэг бизнес санаа болон төсөлтэй байх, 18-аас дээш насны, мэдээллийн технологийн чиглэлээр хөгжих, ажиллах сонирхолтой иргэнийг хамруулах боломжтой.
Мөн Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Мэдээллийн технологийн /МКIT/ сургалтын төвийн мэргэжлийн ангийг “A” үнэлгээтэй төгссөн залуучууд Бизнес инкубатор төвд шууд элсэж тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бололцоотой гэдгийг албаныхан хэллээ.
Дараагийн ээлжийг энэ сарын 10-ны дотор сонгон шалгаруулах тул Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын пэйж хуудас / https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud / болон 7012-2999 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.

Б.Заяа