Ноосолсон хонио нууранд шахаж байсан гурван хүн амиа алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Хужирт багийн Хойд баруун-Овоот гэдэг газар сумын төвөөс баруун зүгт 30 км-т “Тунамал” гэдэг нууранд ноосолсон хонио нууранд шахаж байгаад 3 хүн амь насаа алдсан байна.
Тус газар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 7 алба хаагч, цагдаагийн байгууллагаас 3 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 2 ажилтан, орон нутгаас 9 хүн, нийт 21 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 61 настай иргэн Б, 32 настай иргэн Х, 20 настай иргэн Ц нарын цогцсыг гаргаад байна. Одоогоор нуурт живсэн малыг гаргах ажиллагааг зохион байгуулж байна.

Б.Гантуяа