Гурван орны үсчин, гоо сайханчдын уран бүтээлийн зургийн үзэсгэлэн гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2017-06-29 15:17:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Элчин сайдын яамнаас санаачлан үсчин, гоо сайхны олон улсын үзэсгэлэнг хоёр дахь жилдээ боллоо. Олон улсын Бюти хамтын ажиллагааны холбооноос жил бүр үсчин гоо сайханчдын уран бүтээлийн зургийн үзэсгэлэнг зохион байгуулдаг. Энэ удаад уран бүтээлийн үзэсгэлэнг Монгол, Солонгос, Хятад ын төлөөлөгчид оролцож, Олон улсын Бюти хамтын ажиллагааны холбоо, Зохион байгуулах хороо, Олон улсын мэргэжлийн Бюти урлагийн холбоо хамтран зохион байгуулав.



БНСУ-ын Элчин сайдын яаманд болсон үзэсгэлэнд Монгол Улсаас 8,  БНХАУ-ын 4, БНСУ-ын 10 гаруй үсчин гоо сайханч оролцож, уран бүтээлийн зургийн үзэсгэлэнгээ гаргав. Арга хэмжээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун болон Монголын үсчин гоо сайханчдын холбоо, Сити их сургуулийн багш нар оролцлоо.Үзэсгэлэнд оролцогчдод Олон улсын Бюти хамтын ажиллагааны холбооноос өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.
М.Жавзмаа
相关新闻