"Сүү бонд"-ыг амжилттай арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-06-29 17:22:04
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Сүү” ХК-иас олон нийтэд санал болгон гаргасан “Сүү Бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаанд нийт 67,547 ширхэг буюу 6 тэрбум 754 сая 700 мянган төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авах захиалгыг Хөрөнгийн бирж бүртгэсэн.

Тэгвэл  захиалгын хуваарийн дагуу 6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 60 мянган ширхэг өрийн хэрэгслийг Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  амжилттай арилжлаа.

Дашрамд дурдахад Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр  “Зоос гоёл” ХК-ийн үнэт цаасны арилжааг  энэ сарын 27-ны өдрөөс эхлэн түр зогсоожээ.
Б.Заяа
相关新闻