Монголын “Явуулын хүн” кино Оросын үзэгчдийн хүртээл болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д болж буй Москвагийн 39 дэх удаагийн олон улсын кино наадамд “Явуулын хүн” монголын уран сайхны кино энэ сарын 25-нд үзэгчдийн хүртээл болов.
Манай улс 1959 онд анх удаа зохиогч Ч.Ойдов, найруулагч Д.Жигжид нарын бүтээл “Ардын элч” киногоор тус кино наадамд оролцож, Ариунаагийн дүрээр МУГЖ П.Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй дүрийн мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй.
Энэ удаагийн наадамд “Дижитал Контент” дистрибьютр компаниас нэр дэвшүүлсэн найруулагч Д.Баярсайхан, продюссер О.Урантуяа нарын бүтээл “Явуулын хүн” уран сайхны кино “Русский след” хэсэгт сонгогджээ.
Эл бүтээлийг Москва дахь монгол иргэд, кино урлагийн шүүмжлэгч, сэтгүүлчид үзээд нүүдэлчний ахуй соёл, зан заншлыг харуулсан, эерэг сайхан кино болжээ хэмээн талархал илэрхийлэв.
Энэ арга хэмжээнд их наадмын хөтөлбөрийн захирал, кино судлаач, кино шүүмжлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Кирилл Разлогов болон Турк, Хятад, Иран, Итал, Япон, Англи, Болгар, Эстони, Украин зэрэг орны кино урлагийн салбарын уран бүтээлчдийн төлөөлөл оролцов.
Мөн тус наадмын улаан хивсний ёслолд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, “Явуулын хүн” киноны Ариунаагийн дүрийг бүтээсэн жүжигчин, мисс А.Баярцэцэг нар оролцсон юм.

Ж.Болор