МУГЖ Э.Амартүвшин Верона хотын задгай тайзнаа дуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ МУГЖ Э.Амартүвшин дуурийн өлгий болсон Италийн Верона хотын задгай тайзнаа /Arena Di Verona/ дуулахаар боллоо.
Тодруулбал, МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин ирэх сард Италийн хамгийн эртний алдарт тайз Арена Ди Веронад Ж.Вердийн суут бүтээл “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрд дуулах юм.
Уг бүтээлийг Италийн шилдэг найруулагчдын нэг Иво Гуэрра найруулан тавьж байгаа бөгөөд Лусса хотын Жиллио театрын уран сайхны удирдагч, БНСУ-ын Тэгү хотын симфони оркестрын ерөнхий удирдаач Жулиан Ковачев удирдах юм.
Арена Ди Веронад нийт таван удаа тоглох тус дуурийн эхний хоёр тоглолтод МУГЖ Э.Амартүвшин дуулж нээх аж.

Тэрээр Риголеттогийн дүрд ирэх сарын 1, 7-нд, Испани гаралтай алдарт баритон Карлос Алварез ирэх сарын 14, 19-нд, дэлхийн алдарт баритон Лео Нуччи 27-нд дуулах аж.
Монголын тал нутгийн хүү ийнхүү дэлхийн топ баритон дуучдын жагсаалтад багтаж байна.

Ж.Болор