Шилдэг, сонгодог бүтээлийн дээжис дөрөв дэх жилдээ эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-06-30 17:08:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид 2017 оны “Best of Classic” тоглолтыг гадаа талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн боловч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал авах үйл ажиллагаанаас шалтгаалан тус театрын тайзнаа 07-р сарын 01-нд тоглохоор боллоо.

Энэ жил дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг тоглолтод тус театрын уран бүтээлчдийн шилдэг, сонгодог бүтээлийн дээжсээс эгшиглэх юм.

Тус театрын хамт олон “Саунд оф Монголиа” компанитай хамтран Нийслэлийн Соёл урлагийн газар, НЗДТГ-ын дэмжлэгтэй Монгол Улсдаа анх удаа 2014 оны 7 сарын 06-нд “Best of Classics-Оpen air” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг төв талбайд зохион байгуулсан билээ.

Үзэгчдээс өндөр үнэлэлт авсан уг үйл ажиллагааг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулахаар НЗДТГ шийдвэрлэсний дагуу “Best of classics-Open air” тоглолт нь 2015, 2016 онд гадаа талбайд 3500-6000 үзэгчдэд хүрсэн юм.

Энэхүү цогц хөтөлбөр нь дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэсэн, өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий тоглолт юм.
Ж.Болор
相关新闻