“Дээлтэй наадам”-аар 6 давхар барилгатай дүйцэхүйц Хүннү дээлийг дэлгэн үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дээлтэй Монгол” наадам уламжлал ёсоор энэ сарын 10-нд жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Гадаад, дотоодын 10 мянга гаруй иргэн оролцдог тус наадмын талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл хийлээ.
Тус наадам нь монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх хэлэхдээ, “Наадмыг нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Наадмын үеэр Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал, Ардын урлагийн тоглолт, Үндэсний хувцасны загварын үзүүлбэр, Хамгийн сайхан дээлтэй хос шалгаруулах тэмцээн, Монгол үндэсний дээл хувцас, хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа, Уран бичлэг, уран хайчилбар, газар дээр нь дээл, малгай, бүс урлах зэрэг үйл ажиллагаа болно" гэв.
Мөн энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмын үеэр хамгийн том Хүннү дээлийг дэлгэн үзүүлнэ гэдгийг Бат зүү компанийн зөвлөх Ж.Оюунчимэг хэллээ. Хөх тэнгэрийн өнгөтэй, улаан эмжээртэй, алтан шаргал хаан хээтэй хүннү дээл нь 14 метр өндөртэй, 18 метрийн өргөнтэй, зургаан давхар барилгатай дүйцэхүйц хэмжээтэй аж. Энэхүү дээлийг Монголын үндэсний түүхийн музейд хадгалж буй Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Бухан хошуу хэмээх газраас олдсон дээлний эх загвараас санаа аван бүтээжээ.
Дэлхийн шилдэг хувцсаар тодорхойлогдож анхаарлын төвд орсон дахин давтагдашгүй, чамин хийц, өнгө загвартай Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоёж наадмын өмнөх өдрийг өнгөрөөхийг зохион байгуулагчдын зүгээс иргэддээ уриаллаа.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр