Чи Булаг: Морин хуурын аялгуунд Монголчууд минь зүрх сэтгэлээрээ нэгдэж яваарай
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр монгол туургатан түмний төлөөлөл болсон нэр бүхий зургаан хүнд "Алтан гадас" одон гардууллаа.
Тодруулбал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Чи Булаг, ӨМӨЗО-ны иргэн Дашдонровын Баярбаатар, ОХУ-ын иргэн Нина Санджариковна Уланова, Цырендаши Эрдынеевич Доржиев, Ооржак Ошку-Саар Аракчаевна, Комбу Алдын-Кыс Чамзырыновна нарыг Алтангадас одонгоор шагнав.

Энэ үеэр алдарт морин хуурч Чи Булагаас сэтгэгдлийг нь сонссон юм.
-Та өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос төрийн одон хүртлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Миний сэтгэгдэл маш их өндөр байна. Би хэдийгээр Монгол Улсын иргэн биш боловч намайг мартсангүй. Монгол хүн болж төрсөндөө омогшиж байна. Би ер нь юу хийсэн юм бэ гэвэл монгол морин хуурыг түгээхээс өөр зүйлийг бодож явсангүй. Дэлхийд өнөөдөр ганцхан Монгол байдаг гэж боддог. Би анх ээжээсээ Монгол гэдэг үгийг сонсч байлаа. Миний дээдсийн нутаг бол Завхан. Би бол илжгэн сартуул.
Би "Морин хуур", "Түмэн агтны төвөргөөн" гэх зэрэг бүтээл бичсэн. Морин хуур бол морин толгойтой ганц хөгжмийн зэмсэг. Толгойтой тулдаа зүрхтэй, зүрхтэй тулдаа таван цултай, таван цултай тулдаа сүнс оршсон сахиустай хөгжим. Тэрхүү хуурын ая аялгуунд монголчууд минь зүрх сэтгэлээрээ нэгдэж яваарай.
-Өвөрмонголд морин хуур сонирхож, хичээллэж байгаа хүүхэд залуус хэр олон байна вэ?
-Хятадад өнөөдөр 5000 хүн морин хуур тоглож байна. Бүх Хятадад өнөөдөр морин хуурын хувьсгал болж байна. Өдгөө өвөрмонгол гэлтгүй хятадын 56 үндэстэн бүрээс хүмүүс морин хуур сурахаар хичээллэдэг болсон. Морин хуур өнөөдөр дэлхийн хөгжим болжээ. Дэлхий дээр хичнээн хүн морин хуураар хичээллэж байгааг хэлэх боломжгүй болсон.
-Таныг монголчууд бүгд таньдаг. Гэхдээ таны хөгжимдөхийг харсан үзсэн нь бас тоотой. Та ер нь Монголд ирж тоглолт хийх бодол байна уу?
-Энэ зун Өвөрмонголын 70 жилийн ой болно. Ойн тоглолтын дараа Монголдоо өөрийн чуулгаа дагуулж ирж, аялан тоглолт хийх юмсан гэж маш их бодож байна. Санаж байна.
-Таньд баярлалаа.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал