Сонгуультай холбоотой 73 гомдол, мэдээлэл иржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалттай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 73 гомдол, мэдээлэл ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төв (ШУТ)-д иржээ.
Энэ талаар ШУТ-ийн Ерөнхий зохицуулагч, дэд хурандаа Ц.Дашдэмбэрэл, “Сонгуультай холбоотой гомдол, мэдээллийн 63 нь нийслэлд, орон нутагт 9 бүртгэгдсэн. Одоогийн байдлаар дээрх мэдээллийг хянан шалгах үйл ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Мөн сонгуулиас бусад 414 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага ирснийг хүлээн авч, шалгаж байна” гэлээ.

Ч.Ариунболд