“Эвэргрийн Инвестментс” компанийг АПУ-тай нэгтгэх талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-16 13:35:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний үйлдвэрлэгч "АПУ" компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, ирэх сарын 18-нд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа хийхээр товлов.

Хуралдаан Хан-Уул дүүргийн Соёлын ордонд болох бөгөөд шинээр охин компани байгуулах, “Эвэргрийн Инвестментс” компанийг нэгтгэн авах талаар хэлэлцэх юм. Мөн “Эвэргрийн Инвестментс” компанитай нэгтгэхтэй холбогдуулан энгийн хувьцаа нэмж гаргах, дүрэмд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Ч.Ариунболд
相关新闻