“Таван толгой" компанийн хувьцааны ханш 10.92 хувиар өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-16 14:51:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн бирж өнөөдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 18 компанийн 110 мянга 452 ширхэг хувьцаа арилжжээ.

Арилжаагаар дөрвөн компанийн хувьцааны ханш өсч, долоон компанийн хувьцааны ханш буурсан байна. Мөн  долоон хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Тухайлбал, “Таван толгой"  компанийн хувьцааны ханш 4999 төгрөгөөс 5545 болж, 10.92 хувийн өсөлт үзүүлжээ. Харин "Мерекс” компанийн хувьцаа 54.48 төгрөгөөс 50.62 болж, 7.09 хувиар буурсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 869.7 нэгж болж 1.59 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 555 тэрбум 158 сая 1 мянга 182 төгрөг боллоо.

Ч.Ариунболд
相关新闻