БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг 2020 он хүртэл сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-18 13:27:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк, БНХАУ-ын Ардын банк хооронд үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийг 2020 он хүртэл сунгах болжээ.

Монголбанк, БНХАУ-ын Ардын банк хооронд 2011 онд 3 жилийн хугацаатай, 5 тэрбум юанийн своп хэлцэл байгуулсан. Энэхүү хэлцлийн дүнг 2012 онд дахин 5 тэрбум юаниар нэмэгдүүлж, 10 тэрбум болгосон юм. Улмаар 2014 онд дахин гурван жилээр сунгасан бөгөөд мөн л 5 тэрбум юань нэмсэн байна.  Тус хэлцлийн хугацаа ирэх сард дуусахаар байсныг дахин гурван жилээр сунгах болж энэ сарын 06-нд Монголбанк болон БНХАУ-ын Ардын банкны Ерөнхийлөгч нар гарын үсэг зуржээ.

Своп хэлцлийг сунгаснаар хоёр улсын Төв банк хоородын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээс гадна Монголбанк валютын зах зээлд юань нийлүүлэх замаар үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад томоохон түлхэц болно хэмээн үзэж байгаа юм.

Ч.Ариунболд
相关新闻