“Хуур Мusic Festival 2017” хөгжмийн наадам ирэх сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-07-19 16:20:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “BRB” , “Монгол ТВ", “Xyyp”, “Brainstorm”, “Skinny” компани хамтран Монголын шоу арга хэмжээ, парти, хөгжмийн наадмын стандартыг нэг шат ахиулан “XMF-Хуур Music Festival" хөгжмийн наадмыг анх удаа зохион байгуулна.

Монголд өмнө засч байгаагүй хамгийн том, шинэлэг тайз, гайхалтай тод гэрэлтүүлэг, цэвэр хөгжмийн дуугаралт, онцлог орчин болон эмх цэгцтэй зохион байгуулалт үзэгчдийг хүлээж байна.

Хоёр өдөр үргэлжлэх тус шоуны эхний өдөр Монголын шилдгүүд болон гадаадын уран бүтээлчид урилгаар дуулах юм. Хоёр дахь өдөр гадаадын шилдэг залуу DJ нарын тоглолт болно.

Тус фестиваль ирэх сарын 25, 26-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд тасалбар нь энэ сарын 24-нөөс худалдаанд гарах аж. Энэхүү хөгжмийн наадмыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ж.Болор
相关新闻